top of page
78313364_1251353548375660_68979877553729

БИДНИЙ ТУХАЙ

Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхдүүдтэй Эцэг Эхийн Холбоо (ХБХЭЭХ) нь анх 2000 онд байгуулагдсан Төрийн Бус Байгууллага юм. Манай байгууллага нийт 3700 гишүүд, 18 салбаруудтай үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 8 аймагт Хүүхэд Хөгжлийн Төв ажиллаж байна.

БИДНИЙ ТУХАЙ: About Us
214ec6_c5592548d3382d904e712f41993d8674.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусын эрхэм чанарыг хүндэтгэх, эрхийг нь бүрэн дүүрэн эдлүүлэх, нийгмийн амьдралд бие даасан, идэвхитэй иргэн болох нөхцлийг бий болгуулах явдал юм.

БИДНИЙ ТУХАЙ: About Us
55726423_1068010966709920_2913084546587033600_o_edited.jpg

АЛСЫН ХАРАА

ХБХЭЭХолбоо нь мэдлэгтэй, мэдээлэлтэй чадавхижсан эцэг, эх, асран хамгаалагчдын хүчийг дайчлан, олон нийтийг идэвхижүүлэх замаар нийтийн үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залууст хүртээмжтэй болгуулах.

Зорилт 1. Эрхзүйн орчинг боловсронгуй болгох нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах,


Зорилт 2. Боловсролын орчинг таатай болгох замаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах боломжийг нэмэгдүүлэх,


Зорилт 3. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бага насандаа хөгжлийн хоцрогдлоо эрт илрүүлж, эрт үнэлгээ, эрт оролцооны дэмжлэгт хөтөлбөрт хамрагдах боломжийг бүрдүүлэхийн тулд Хүүхэд хөгжлийн төвийн загварыг үндэсний хэмжээнд нэвтрүүлэх, 


Зорилт 4. Байгууллагын тогтвортой хөгжлийг хангах чадавхийг бий болгоно.

БИДНИЙ ТУХАЙ: About Us
62519927_1111904438987239_77839081340781

МАНАЙ ХАМТ ОЛОН

Бид нийгэмд хөгжлийн бэрхшээлийн талаарх эерэг ойлголтыг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулж байна. Мөн хүүхэд хөгжлийн төвөөр дамжуулан тусгай хэрэгцээнд нь нийцүүлэн боловсролд дэмжин туслах үйл ажиллагаа, эрүүл мэндийн зөвлөлгөө, хөдөлгөөн засал, сэтгэл зүйн үйлчилгээ, чөлөөт цагийн үйл ажиллагаанаас бүрдсэн хөгжлийн цогц хөтөлбөрийг хөгжлийн бэрхшээлтэй бага насны хүүхэд, гэр бүлийнхэн, олон нийтэд хүргэж байгаа.

БИДНИЙ ТУХАЙ: About Us

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

Untitled design_edited.jpg
БИДНИЙ ТУХАЙ: Welcome
bottom of page