top of page
71515935_1194881324022883_43710599430930

#ХӨДӨЛМӨРЭРХЛЭХЭДХААЛГААНЭЭЦГЭЭЕ 

ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2019-10-3

Энэхүү үйл ажиллагаа нь Монгол-Япон улсын хамтарсан анхны үзэсгэлэн худалдаа болсноороо онцлог байлаа. Япон улсад 30 гаруй жил оюуны ялгаатай чадвартай залуусыг хөдөлмөр эрхэлж, ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэн тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй Палетте АББ-тай ХБХЭЭХолбоо 3 дахь жилдээ хамтран ажиллаж байна. Энэ жил бид энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан хөдөлмөр эрхэлж буй сайн туршлага, үзүүлэх сургалтыг танилцуулж, эцэг эх болон ажил хөдөлмөр эрхэлж буй залуусын төлөөлөлтэй сургалт, уулзалт зохион байгуулж, туршлага судалсан юм.  
Мөн Хөдөлмөр Нийгэм Хамгааллын Яам болон Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Хөгжлийн Ерөнхий газрын холбогдох хүмүүстэй уулзалт зохион байгуулж, хамтран ажиллаа. Оюуны ялгаатай чадвартй хүүхэд, залуустай ажилладаг тусгай сургууль болон төрийн бус байгууллагууд мөн бүтээлээ танилцууллаа.

#ХөдөлмөрЭрхлэхэдХаалгааНээцгээе үзэсгэлэн зохион байгуулагдлаа.: News
bottom of page