top of page
Screen Shot 2019-08-16 at 9.16_edited.pn

JOB COACH МОНГОЛД

JOB COACH – АЖЛЫН ДАДЛАГАЖУУЛАГЧ-ийн сургалт амжилттай зохион байгуулагдлаа. 
Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг үр бүтээлтэй хөдөлмөр эрхлэхэд бэлтгэж, хүн бүрт тохируулан дэмжлэг үзүүлэх замаар тогтвортой ажлын байртай болгоход дадлагажуулах JOB COACH – АЖЛЫН ДАДЛАГАЖУУЛАГЧ-ийн 14 цагийн хоёр удаагийн сургалтыг “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо” зохион байгууллаа. Эхний сургалтыг "ХБХЭЭХолбоо ТББ", “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуусын Солонго төв”-ийн багш ажилчдын дунд 8 сарын 5-6-ны хооронд боллоо. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран хөдөлмөрийн чиглэлээр ажилладаг төрийн албан хаагчдыг хамруулж 8 сарын 8-9 хооронд зохион байгууллаа.
Энэхүү сургалтыг Япон улсын "Емповермент Окинава" ТББ-ын гишүүн "Хүсэл мөрөөдлийн их газар" төвийн захирал Урасаки Кейко, “Accendo” ТББ-ын захирал Наоши Тамамото нар удирдан чиглүүллээ. Эдгээр байгууллагууд нь оюуны бэрхшээлтэй иргэдийг ажлын байранд бэлтгэж, ажлын байранд тогтвортой ажиллахад дэмжлэг үзүүлж, ажилд зуучилдаг юм. Япон улсын Хөдөлмөрийн яам анх 2002 онд “Хөдөлмөр эрхлэлтийн тухай хуулинд” Жоб коочийн ажлыг албан ёсоор оруулж, 2005 онд улсаас санхүүжилтийг нь олгож эхэлсэн байна. Ингэснээр Жоб кооч нар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байранд бэлтгэх ажлыг өдийг хүртэл хийсээр байна. Монгол улсад анх удаа 33 ажлын дадлагажуулагчдыг бэлтгэлээ. Энэхүү сургалтаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байранд бэлтгэх, тогтвортой ажил эрхлэхэд дэмжлэг үзүүлэх ажлыг хэрхэн хийх тухай анхан шатны сургалтыг өглөө.

JOB COACH МОНГОЛД: Programs
bottom of page